Агаарын хэм 39-40 хүртэл халах үед тархины булчингуудын үйл ажиллагаа удааширдаг. 40-41 хэмд хүч тамир барагддаг бол 41-ээс дээш хэмд хүний биеийн ажиллагаа зогсч эхэлдэг байна. Халуун химийн үйл явцад нөлөөлж, биеийн дотор эсүүд муудаж, бие эрхтэний үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй.
Түүнчлэн арьс руу цус урсахаа больж, хүйтэн мэдрэгдэх учир бие хөлс ялгаруулж чадахгүй болно. 40-өөс илүү хэмд дулааны цохилт үүсэх үед мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлагатай. Хэт халалтад бага насны хүүхэд, өндөр настан, даралт ихэсдэг болон зүрх судасны өвчтэй хүмүүс өртөх магадлал өндөр байдаг.
Урьдчилан сэргийлэх:
- Шаардлагагүй тохиолдолд наранд бага явах
- Нарны шил, малгайг тогтмол хэрэглэх
- Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргахгүй байж, урт ханцуйтаа хувцас өмсөх
- Наранд удаан хугацаагаар гарах бол битүү хувцас өмсөж, толгойгоо ойр ойрхон норгох эсвэл нойтон алчуур тавих
- Олон төрлийн шингэнийг ойр ойрхон хэрэглэх /буцалсан ус, хөргөөсөн цай, хярам, жүүс/
- Хэт хүйтэн ус, зайрмаг зэрэг нь хоолой өвдөх нөхцлийг бүрдүүлдэг учир халуун өдөр хэрэглэхээс татгалзах
Хэт халуун үед авах арга хэмжээ:
- Биеийн хэмийг бууруулахын тулд чийгтэй хувцас өмсөх
- Гараа хүйтэн усанд байлгах
- Сэнсээ цонхны хажууд байрлуулах аваас илүү сэрүүн агаараар үлээнэ
- Сул чөлөөтэй хувцас өмсөх
- Хүйтэн биш бүлээн шүршүүрт орох
- Гэртээ чийгтэй, сэрүүн орчин бүрдүүлэх
- Шим тэжээлтэй хоол унд идэх
- Хүндэрсэн тохиолдолд нэн даруй эмчид хандах шаардлагатай.
Эх сурвалж: dnn.mn