Билгийн тооллын 9, хар бич өдөр

bich2015.06.25 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9

ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 05.05-20.56
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал:Гал

Аргын тооллын 6 сарын 25, Бархасвадь гараг.  Билгийн тооллын 9 Тугчин одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад  тохиромжгүй.

Ugluu-logo2013

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …