Түр жолооны үнэмлэх ирэх есдүгээр сар хүртэл хүчинтэй

3gc3vvhp0eh3pdnsql8k36fj95Жолооны үнэмлэх хэвлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зогссон. Одоогоор 20 орчим мянган иргэн үнэмлэхээ авахаар хүлээж буй аж. Гэхдээ үнэмлэх нэн шаардлагатай зургаан мянга орчим иргэнд түр жолооны үнэмлэх хэвлэж өгчээ. Энэ түр үнэмлэхээр иргэд ирэх есдүгээр сарын 1-н хүртэл ашиглаж болох юм байна.

Дашрамд, жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Улаанбаатар хотын замын цагдаагийн газар “Смарт солюшн” компанитай хамтран ажиллаж, жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг байжээ. Гэвч Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлсэн байна. Иймээс “Смарт солюшн” компанитай хамтран ажиллах боломжгүй болж жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэрийг дахин  зарлаад буй юм.

Уг тендэрт “Смарт солюшн” компани дахин шалгарчээ. Тус компанитай Цагдаагийн байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа буюу ирэх сардаа багтааж жолооны үнэмлэх хэвлэж эхлэх юм байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …