Гол усны ослоос сэргийлье

zawit-erguul2-2200x800Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.  2015 он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдлоор нийт 28 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдсан байна.

Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.

Баян-Өлгий аймагт “Ховд” голын усанд осолдсон /15 настай, эрэгтэй/ Х-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

zawit-erguul

Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтэйн нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Халхголын усны түвшин олон жилийн дунджаас 20-40 см их, бусад гол, мөрний усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм байна.

Хэдийгээр ихэнх гол, мөрний усны дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй боловч 07, 08  дугаар сард зарим үед орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж үерлэх, уулын ам, бэл, хуурай  сайр, гуу, жалгаар уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.

Иймд гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …