Тамхины тухай хуульд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзлээ

tamxi УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол Улс дэлхий дээр ганцаараа ийм хууль гаргачихаад байгаа юм байхгүй. Бусад олон улс оронд тамхины эсрэг хууль гаргасан. Үр дүн нь 5-7 жилийн дараа гарна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байгаа. Иймд энэ хуулийн үр дүнг одоо хэлэлцэхэд эрт байна” гэлээ. Ингээд уг асуудлаар байнгын хороодын гишүүд санал хураахад олонхийн саналаар ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзсэн юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …