Залруулга

56ee9b407b8d16bff873746a0233915d373357326201506131155

Манай сайтад 6 сарын 17-ны өглөө орсон  “ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагийн шулуухан үйлдэл”   нэртэй нийтлэл орсон ба  тус нийтлэлд оруулсан зургийг бидэнд  өгсөн тодорхой эх сурвалжийн зүгээс ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагийн зураг мөн хэмээн батлан  хэлсэн байдаг. Гэвч  тус зураг нь Б.Энхзаяагийн зураг биш төдийгүй, эл зурагтай Б.Энхзаяа нь огт хамааралгүй, тухайн зураг дэх эмэгтэй өөр хүн байсныг Сүхбаатар дүүргийн  цагдаагийн хэлтсийн шалгалтаар  нэгэнт тогтоогдсон байна.

Иймээс  Өглөө.мн сайтын зүгээс  Б.Энхзаяатай холбоо хамааралгүй зургийг  түүний зураг мэтээр илэрхийлэн сайтад оруулсандаа түүнээс болон  гэр бүл, найз нөхдөөс нь  албан ёсоор уучлалт хүсэж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Хэдийгээр Б.Энхзаяагийн албан тушаалын томилгоотой  холбоотойгоор түүнийг сэтгүүлчийн зүгээс хардаж бичиж болох ч өөрийн нь биш зургийг түүний зураг мэтээр илэрхийлсэн эх сурвалжийн бидэнд илгээсэн зургийг нягталж шалгалгүйгээр  сайтдаа  оруулсан, мөн түүнийг  удаа дараа хэн нэгэн албан тушаалтны “сайн дүү” гэж  хэтэрхий “хардан зарлан тунхагласандаа”  Б.Энхзаяагаас манай сайт хүлцэл өчье.

Өглөө.мн сайтын редакци

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …