Ахмад прокурор Н.Олзодыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ

78-300x188Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн прокурорын газар болон Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт 25 жил прокуророор ажилласан ахмад прокурор Н.Олзодыг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ажил хэргийн уулзалт зохион байгуулжээ.

Ахмад прокурор Н.Олзод нь 1972 оноос 1997 он хүртэл Өвөрхангай аймагт хэсгийн прокурор, Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт ахлах прокурор, хяналтын прокуророор ажиллаж байсан бидний бахархал болсон ахмад прокуроруудын нэг бөгөөд уулзалтын үеэр залуу прокуроруудад прокурорын байгууллагын түүхэн замнал, үүсэл хөгжил,  хяналтын ажлын дадлага туршлагаасаа хуваалцаж, сургамжийн үгээ хэлсэн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …