Ш.Раднаасэд: МХЕГ урд хөрш рүү адууны махан бууз, банш экспортлох ажилд идэвхийлэн оролцлоо

f6b83cc8e5a19e4a348765c756d72ffa963661370201507091041Манай улс сүүлийн жилүүдэд махны экспортоо өсгөх бодлого барин ажиллаж байгаа. Салбар яамнаас гаргасан судалгаагаар жилд 10 сая орчим мал нядалж, экспортод гаргах боломж манайд бий. Тухайлбал,энэ жил БНХАУ-д мах экспортлох эрхийг таван компанид  өгч, квотыг нь 64.5 мянган тонн байхаар  тогтоосон байна.

Урд хөрш рүү үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ манай улс  хэдэн жилийн өмнөөс илэрхийлсээр ирсэн.

Уг асуудлыг шийдэхэд  тулгарч буй  хамгийн том бэрхшээл нь Малын гаралтай өвчин, тэдгээрт тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн  хоёр улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, нэгдсэн стандартын асуудал байдаг.

Тэгвэл уг асуудал эхнээсээ шийдлээ олж, манай улс урд хөрш рүү адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргахаар болсон байна.  Адууны цул махны экспортоос анхан шатны гүн боловсруулах хэлбэр лүү шилжүүлэх энэхүү дэвшилттэй алхамыг бий болгохын тулд Ш.Раднаасэдээр ахлуулсан Мэргэжлийн хяналтын байгууллага ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж, Монгол мах экспортлогчдодоо нэгэн шинэ боломжийг нээж өгч буй юм.

Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний товчооны дарга Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, уг асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд Монгол Улсаас БНХАУ-дадууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах чиглэлээр хоёр улсын хяналтын байгууллага ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарсан нь үр дүнгээ өгч, өнөөдөр дэд сайд нар протоколд гарын үсэг зурах болсонд талархал илэрхийлж амжилт хүссэн байна.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …