Нийт прокурор ажилтнуудад Баярын мэндчилгээ

MG_4060-13-300x199Монголын тулгар төрийн 2224 жил, Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолоо сэргэн мандуулсаны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан нийт прокурор, ажилтнууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэе.

Энэхүү Их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар прокурорын байгууллагад олон жил үр бүтээл гаргаж ажилласан прокурор ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасан нь Монгол Улсын төрөөс прокурорын байгууллагын ажил хөдөлмөрийг өндөрөөр үнэлсэн хэрэг хэмээн үзэж байна.

Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойг 2015 оны 8 дугаар сарын 14-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэхүү түүхт ойгоо та бүхэн ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтана гэдэгт итгэл төгс байна.

Бас та бүхэнд болон та бүхний гэр бүлийнхэнд Үндэсний Их баяр наадмаараа сайхан наадахыг хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.

 

                               УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,
                      ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ                                      М.ЭНХ-АМГАЛАН

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …