Монгол түмэн минь сайхан наадаарай

ugluu2323Дэлхийг чимсэн Монгол наадам эхлэлээ

Дэнж хотойтол Монголчууд наадаж эхлэлээ

Монгол түмний төрт ёсны их  цэнгэл болох  Yндэсний их баяр наадам эхэллээ. Энэ жил  Тулгар төрийн 224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой тохиож байна.

Өнө эртний  түүхтэй  Yндэсний их баяр наадам  бол Монголчууд бидний нүүдлийн соёлын баларшгүй мөрийг дэлхийд тамгалж,  үндэсний түүхийн  бахархалт улбааг олонд  таниулж,  өв  уламжлалаа дээдлэн хүндэтгэх сэтгэлгээг монгол хүн бүрт төрүүлдэг их баяр, их үйл хэрэг билээ.

Монгол түмэн энэхүү баяраараа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлж, эрийн гурван наадмаа хийн  баярлан цэнгэдэг  сайхан уламжлалтай.

Эрхий мэргэн харваачдын цэц нь ончтой

Эртэй бяртай бөхчүүдийн мэх нь уран

Аргамаг хурдан хүлгүүдийн хөл нь хөнгөн

Ард олон түмний маань амьдрал нь өөдрөг

Хотол түмнээрээ сайхан наадаарай .

 

UGLUU.MN сайтын хамт олноос
Ugluu-logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …