Сэтгэл судлаач John Gottman хосуудыг тавхан минут сонсоод салах салахгүйг 91 хувьтай хэлж чаддаг. Түүний “Дөрвөн морьтон” гэх нэрээрээ алдартай хосуудыг салахад хамгийн их нөлөөлдөг дөрвөн шалтгааныг таньд хүргэе.
Дөрвөн морьтон
Хосуудын салах, цаашид цуг байх зэргийг дараах дөрвөн шалтгаанаар амархан мэдэж болдог байна.
- Шүүмжлэл – Гомдоллох бол байж болно. Харин шүүмжлэл бол том асуудал. Энэ бол зан биш дайралт л гэсэн үг. Хогоо гаргаж хаяагүй. Учир нь тэр мартчихсан. Яагаад гэхээр тэр муу хүн учраас.
- Зэвүүцэх – “…байнга доош хийх, тохуурхах, үл тоомсорлох, хийх (шоглох), барьцах. Энэ бүхэн нь зэвүүцэл төрүүлдэг. “Дөрвөн морьтон”-ний хамгийн муу нь. Хэрэв хосуудад иймэрхүү байдал илэрдэг бол засч залруулах бараг л боломжгүй”
- Өөрийгөө өмөөрөх – “…өөрийгөө өмөөрөх нь хосоо буруутгах шалтгаан болдог. “Асуудал надаас биш чамаас болж байгаа юм” гэж хэлж эхэлнэ. Өөрийгөө өмөөрөх нь маргааныг улам л хурцатгадаг. Бүр салгах хэмжээнд ч хүргэдэг”
- Хана босгох – Хаяж явах. Хаалга савах. Энэ нь зөвхөн маргаанаас зугатах арга биш, сэтгэлийн хөөрлөөр хосуудыг салахад хүргэдэг.
www.hiub.mn