Нийслэл хотод ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орж байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны санамж материал тараажээ.
Мөн Энхтайваны өргөн чөлөө Улсын их дэлгүүрээс баруун дөрвөн зам дагуу цэвэр бохир усны 14-өөс 24 дүгээр шугам хоолой шинэчлэн засварлах ажилд хяналт тавьж ажиллалаа.
“Хангилцаг” ХХК, тус компаний туслан гүйцэтгэгч “S and A” ХХК-ий засварын ажилд Нийслэлийн Онцгой Байдлын Газрын ахлах мэргэжилтэн Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, хошууч Э.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Л.Тамир нар нийт ажилтан албан хаагчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгчээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Б.Мягмаржав, гал унтраах аврах 10 дугаар ангийн 4 албан хаагч, хууль сахиулахын их сургуулийн онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны 3 сонсогч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 07 дугаар сарын 16-нд “Хүчит Шонхор”, “Нарантуул-2” гэх зэрэг худалдааны төв болон 7-н буудлын эцэс, тус дүүргийн 15, 16, 17, 18, 19-р хороо, ундны усны 5 худаг, үерийн аюулд өртөж болзошгүй 32 гудамж талбайгаар ард иргэдэд санамж материал тарааж, ухуулага сурталчилгаа хийсэн байна.