Монголын хошин урлагийн салбараас кино урлагийн салбарт хүчээ үзэж яваа “ДОЗ энтертайнмэнт”-ийнхан дахин шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тус энтертайнмент нь “Дүүлэн нис”, “Кино шиг амьдрал” гэх зэрэг кинонуудаа гадаадын орнуудад хийсэн. Тэдний хувьд гадаад оронд кино хийдэг болоод удаж байгаа бөгөөд энэ удаа Бангкокт кино зураг авалтаа хийжээ.
Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудсаараа дамжуулан кино багийхандаа баярласан талархсанаа ийнхүү илэрхийлжээ. Тэрээр “Залуусаа алтан дэлхийн шинэ өглөө, шинэ өдрийн мэнд. ДОЗ ПЛАС энтерайнментын (хуучнаар ДОЗ энтертайнмент) шинэ бүтээл болох “ЭЛЭГ НЭГТЭН” УСК маань бидний хийсэн кинонуудаас хамгийн урт буюу зохиолоос эхлээд 1 жил 6 сарын хугацааг зарцуулсан кино боллоо.
Та бүхэндээ зураг авалтын багахан хэсгийн фото зурагнуудаас сонирхуулъя. Бидний нэлээдгүй хөдөлмөр гарган ажилсан”ЭЛЭГ НЭГТЭН ” УСК тун удахгүй та бүхэндээ хүргэх болно. Бангкокт 3 сар болох хугацаанд хамтран ажилласан нийт Монгол, Тайландын кино багынхандаа мөн энэ кинонд ажилласан, тус болсон Монгол, Итали, Вьетнам, Энэтхэг, Тайландын киноны найзууддаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн бичиж нийтлэжээ.
эх сурвалж: undesten.mn