Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280-р тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн ССАЖЯ-наас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ.
Бүртгэл: Есдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авна.
Шаардлага: Хүүхдийн уран сайхны киноны зохиол нь сэдэв чөлөөтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан 01:20 цаг үргэлжлэх хугацаатай байх. Олон ангит хүүхэлдэйн киноны зохиол нь бага насныханд зориулсан чөлөөт сэдэвтэй, нэг анги нь 10 минут үргэлжлэхээр байх.
Шалгаруулалт: Уралдааны дүн 11-р сарын 15-нд гарна.
Шагнал: Тэргүүн байр эзэлсэн нэг бүтээлийг тав сая төгрөгөөр
Дэд байрыг гурван сая төгрөгөөр шагнана.
Уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 70120947 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.
Т.Анир ugluu.mn