УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх хэргээр хуулийнхан түүнийг шалгаж байгаа гэх шуум гарсан ч мэдээлэл нь тодорхой бус байв. Тэгвэл ТЕГ түүнийг шалгаж эхэлсэн байна. Казахстан руу нууц мэдээлэл дамжуулсан гэх хэрэгт К.Сайрааныг буруутгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу “Эх орноосоо урвасан” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс хорих ял сонсож байсан тохиолдол цөөн байдаг байна. Өмнө нь “Эх орноосоо урвасан” хэргээр УИХ-ын Тамгийн газрын ажилтан Ц.Жаргалсайханыг шүүхээс гэм буруутайд тооцож хорих ял оноож байжээ. Түүнийг Орос, Хятад руу төрийн албан ёсны айлчлалын мэдээ, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг урьдчилан дамжуулсан хэмээн буруутгасан юм.
Т.Түвшин
Ugluu.mn