Чингэлтэй дүүрэг: 7-р хороонд баригдаж буй цэцэрлэгийн явц 90 хувьтай байна

IMG_30212-1024x683Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж буй цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай яваа ажээ. Дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар цэцэрлэгийн барилгын ажлын явцтай 7 дугаар сарын 31-ний өдөр танилцсан юм. Цэцэрлэгийн гадна тохижилтыг ч давхар шийдвэрлэхээр төлөвлөсөн учраас холбогдох чиглэлийг гүйцэтгэгч байгууллага, албаны хүмүүст өгөв. Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Бөртэ Трейд” ХХК ажиллаж байгаа юм.IMG_3026-1024x683 IMG_3030-1024x683 IMG_3038-1024x683 IMG_30232-1024x683

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …