Жуулчдын тоог өсгөхийн тулд энэ жил төр, хувийн хэвшлийнхэн хамтарч олон талт ажлуудыг зохион байгуулсан. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын үед Аялал, жуулчлалын салбар нэгдсэн хөтөч номтой боллоо.
Монгол-англи хэлээр хэвлэгдсэн энэхүү номонд жуулчдад анхны сэтгэгдэл төрүүлдэг зочид буудал, рестораны мэдээллийг анх удаа нэгтгэн оруулжээ. Жуулчны баазууд, байгалийн үзэсгэлэнт газруудыг аймаг тус бүрээр нь онцолж, жуулчдад сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр нийтэлсэн байна.
Энэ жил манай улсын аялал, жуулчлалын салбарынхан гаднын томоохон үзэсгэлэнгүүдэд оролцсон. Эдгээрт дутагдаж байсан нэг зүйл бол монгол улсын аялал жуулчлалын бүсүүдийг таниулах гарын авлага юм. Үүнийг соргогоор мэдэрсэн Д.Оюунхорол сайдад салбарын бизнес эрхлэгчид талархалтай хандаж байна. Төслийг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн санаачлан хэрэгжүүлжээ. “Hotels&Restaurants GUIDE Моngolia 2015” нь МММ-ийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “МОНГОЛ ХӨТӨЧ” төслийн дээж юм.