Та “ӨӨДРӨГ” хүн мөн үү?

images Өөдрөг сэтгэлтнүүдэд бусдас онцлог 10 шинж байдаг гэнэ. Тиймээс танд өөдрөг сэтгэлтний хэдэн шинж байгааг шинжээд үзээрэй!

1. Тэд тохиолдсон бэрхшээлийг өөрийнхөө чадварыг сорих сорилт гэж үздэг. Энэ бол бэрхшээлийг даван туулах нь хэтэрхий хүнд сорилго хэмээн үзэж, өөрийнхөө амьдралыг ихэнхдээ арчаагүй, золгүй болгодогоос эрс ялгаатай үзэл юм.

2. Тэд амьдралаараа баясал цэнгэл эдэлдэг. Эерэг сэтгэлгээ нь хүмүүсийг өөрийнхөө амьдралын нөхцөл байдлыг тэр чигээр нь хүлээн зөвшөөрөх чадвартай нинжин сэтгэлтэй болгодог. Гэвч энэ нь тэд өөрийнхөө амьдралыг илүү сайн болгох гэсэн тэдний оролдлого, хичээл чармайлтыг зогсооно гэсэн үг биш.

 3. Тэд оюун ухаанаа шинэ санаа сэдэлд байнга нээлттэй байлгадаг. Ингэснээрээ тэд амьдралаа сайжруулах олон санаа сэдэл гаргаж, зарим нэгэн шинэ өөрчлөлтөд хүрдэг.

 4. Тэд өөрийнхөө оюун ухаанаас аалзны шүлс аятай торолсон элдэв сөрөг бодлыг үтэр түргэн, нэн даруй хөөн зайлуулдаг. Сөрөг бодол санааг удаан хугацаагаар хадгалах нь унтаж буй арсланг сэрээж аюулд учирна гэсэн үг.

5. Тэд хувь заяандаа талархаж залбирдаг. Тэд хүссэн зүйлээ биелэхгүй байна гэж, олдохгүй байна гэж гомдоллодоггүй.

6. Тэд хов жив сонсдоггүй. Хов жив бол сөрөг бодол санаатай ойрын хамаатан юм. Иймд өөдрөг сэтгэлтнүүд өөрсдийгөө зорилгогүй, утга учиргүй ярианд хэзээ ч түлхэж оруулдаггүй.

 7. Тэд шалтаг үл тоочин нэн даруй үйл ажиллагаанд ордог. “ЯҮАШ” хэмээх нэгэн товчилсон уг байдаг. Товчилсон энэ үгийг “Ярихад Үйл Ажиллагаа Шаардагддаггүй” хэмээн тайлъя.

8. Тэд өөдрөг үг хэллэгийг яриандаа байнга хэрэглэдэг. Тэд өөдрөг өнгө аястай уг хэллэгийг байнга хэрэглэдэг. Тухайлбал, “Энэ бэрхшээл тун удахгүй, мадаггүй шийдвэрлэгдэнэ”, “Та ер нь авъяастай, чадварлаг хүн шүү, үүнд би эргэлздэггүй” гэх зэргээр ярьдаг.

9. Тэд бие мах бодийн өөдрөг хэлийг тээж явдаг. Тухайлбал, инээмсэглэл дүүрэн нүүр царай, итгэлтэй тайван алхаа гишгээ, яруу тод зангаа дохио, үнэмшилтэйгээр толгойгоо дохих гэх мэт.

 10. Тэд өөрсдийнхөө имиж болсон гадаад төрх байдалдаа санаа тавьдаг. Тэд уулаасаа л цэвэрхэн, аятайхан гадаад төрх байдлыг бас гаднаа ч, дотор сэтгэлдээ ч сайхан байхыг эрхэмлэдэг.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …