“Төмөр сандал” хэрэглэх нь хэний шийдвэр вэ?

d2de002d63977c67bigМонгол даяар  үндэсний их баяр наадмаа  тэмдэглэх гэж байгаа  чимээ шуугиантай зэрэгцэн  ЦЕГ-аас аймаг сум бүрт  сэжигтэн, гэмт хэрэгтнийг саатуулах,  номхруулах зорилгоор гар хөлийг нь хүлэх төмөр  сандалыг чимээгүйхэн  тараан өгүүлэхээр бэлтгэж байсан нь илэрч, олны сонорт хүржээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  Монгол улсын сум, суурин газар бүрт   энэ төмөр сандал  хэрэгтэй байгаа гэнэ. Учир нь сум орон нутагт зориулалтын эрүүлжүүлэх болон хүнд болон онц хүнд гэмт хэрэгтэн, сэжигтнийг  саатуулах зориулалтын байр сав байдаггүй.  Үүнээс болж  тухайн  сэжигтэн, гэмт хэрэгтэн оргон зайлах, бусдын эрх чөлөөнд халдах, гэм хор учруулах, цагдаагийн ажилтны биед халдах, амиа егүүтгэх гэх зэрэг олон нөхцөл үүсэж байсан удаатай юм байх. Эдгээр байдлаас  дээрх төмөр сандал урьдчилан сэргийлээд зогсохгүй, тухайн гэмт хэрэгтэн, сэжигтнийг гарч болзошгүй сөрөг нөхцөл байдлаас хамгаалах юм гэнэ.  Одоогоор эдгээр төмөр сандлыг хараахан сум, суурин газруудад тараагаагүй байгаа бөгөөд Хүний эрхийн комиссынхан эл асуудлыг  тараагдахаас нь  түр түтгэлзүүлээд байгаа сурагтай.

Яаж бодохлооро манай хууль хүчний байгууллагын удирлагууд ийм шийдвэр гаргадаг байнаа.

Уншигч та бодоод үздээ,  хөдөө орон нутагт архи ууж агсам согтуу тавьсан хэн нэгнийг ийм сандалд гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй суусан байхыг хараад  хүнд юу төсөөлөгдөх бол. Монголын цагдаад юу дутлаа гэж төмөр сандал хэрэглэх болоо вэ?, ийм сандал хэрэглэж чадаагүйгээс болж нэг  жилд хэдэн цагдаа гэмт хэрэгтний  халдлагад өртөж амиа  алддаг юм бэ?

Зарим хүмүүс цагдаа, мөрдөн  байцаагчд сэжигтнийг энэ  төмөр  сандал дээр  хэдэн цагаар суулган  ядрааж,  сэтгэлзүйн дарамтанд оруулж, улмаар хийгээгүй хэргийг  нь хийсэн болгож, хилс хэрэг  хүлээлгэхийг улайрч байна уу даа гэсэн хардалттай байна.

sandal

Ямартай ч манай улс  Олон улсын  эрүүдэн шүүхээс татгалзах  конвенцид нэгдсэн  улс орнуудын нэг. Гэтэл хүний эрхийг  зөрчдөгөөрөө алдартай БНХАУ-ын шүүхийн практикт хэрэглэдэг, Комминистууд л ийм сандал хэрэглэхийг зөвшөөрч чадах, Хятадаас  өөр  улс орнуудын хувьд түүхийн  музейд л тавигдсан байдаг ийм төмөр сандлыг  ЦЕГ олноор нь БНХАУ-аас захиалан худалдаж авч, цагдаагийн байгууллаагад хэрэглэх гэж байгаа нь  хэний шийдвэр, ямар бодлогын илэрхийлэл вэ?

Хоёрхон долоо хоногийн өмнө Ардчилсан Ерөнхийлөгчөө хоёрдох удаагаа сонгосон Монгол улсын  иргэд бид, ардчилалын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөгөө  “богтлуулж”, ойр дотны хэн нэгэн,  төрөл саднаа хуулийн байгууллагад  шалгууллаа гэсэн чинь, төмөр сандалд хүлүүлэн, хүчээр хэрэг хүлээлгэхийг харах ёстой  байсан юм гэж үү. Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг эл асуудалд  анхаарлаа хандуулна гэдэгт ард  түмэн итгэж байна.

Ц.Мөнх

ugluu-logo6

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …