Бага насны хүүхдийг харах хараа хяналтаа эцэг эхчүүд сайжруулах хэрэгтэй байна. Ялангуяа зусландаа гарсан иргэд элдэв нүх, ухсан жорлонгоос хүүхдүүдээ хол тоглуулах хэрэгтэй. Өчигдөр нэг настай хүүхэд модон жорлон руу унаж амь насаа алдсан байна. Тодруулбал: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 54 дүгээр гудамжийн 5 тоотод бага насны хүүхэд жорлонд унасан гэсэн дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж А /1,6 настай, эмэгтэй/ жорлонд унаж нас барсан байсныг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Түлхүүр үгсэрэмжлүүлэг
Санал болгох мэдээ
УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …