Нелсон Мандела сэхээнд оржээ

mandela-1- Өдгөө 94 настай, ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан, эрх чөлөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэгч Нелсон Манделагийн биеийн байдал өчигдөр эрс муудаж, сэхээнд орсон байна.

Эмч нар түүнд залгасан амьсгалын аппаратыг салгах шаардлагатай гэдгийг гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байгаа аж. Учир нь тэрээр өнгөрсөн хоёр сарын турш аппарат залгуулж өдийг хүрсэн тул уушиг нь ачааллаа дийлэхгүй болсон гэнэ. Нелсон Мандела одоо ч ухаан ороогүй байгаа бөгөөд ард иргэд нь түүний төлөө залбирч хэвтэж буй эмнэлгийнх нь гадаа цугларсан байгаа юм.

Сонирхуулахад, Нелсон Манделаг эцсийн замд нь үдэхэд түүний гэр бүлийнхэн төдийгүй ар гэрийнхэн нь бэлэн болсон байгаа аж. Мөн эрх чөлөөний тэмцэгчийг өшөө илүү зоволгүйгээр амьсгал хураахыг хүсэж байгаа ажээ.

М.Сониуч

Ugluu logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …