Хайлааст-“Нарантуул-2″-ыг холбосон жишиг авто замыг нээхэд бэлэн болжээ

zam-11“Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар 13 дугаар хорооны Сургуулийн-14 дүгээр гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж ашиглалтад оруулсан. Тус замыг “Нарантуул-2” худалдааны төвтэй   холбох замын ажил амжилттай дуусч, нээлт хийхэд бэлэн болжээ.

Дүүргийн 12, 13 дугаар хороо буюу “Нарантуул-2”, Хайлаастыг автозамаар холбосноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, оршин суугч иргэдэд дэд бүтэц хүрсэн, ая тухтай амьдрах орчин бүрдэх зэрэг давуу тал бий болно.

Тус замын гүйцэтгэгчээр “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнхан ажилласан юм.

zam-21 zam-7 zam-6 zam-31

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …