Хэрлэн голд нэг хүн энджээ

download (1)Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн нутаг Хэрлэн голд иргэн О /48 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай мэдээллийг 2015.08.12-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд 10-20 машин шаварт суусан өндөр настай болон бага насны хүүхэд их байгаа тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 00:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Доод харганы ам” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 29 км/ “Хараацайн жигүүр” ХХК-ийн 45 хүний суудалтай том оврын автобус шаварт суусан тухай дуудлагыг 2015.08.13-ны өдрийн 03:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …