Ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

DSC_9253-300x147Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан прокурорын байгууллагын ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан ахмад прокурор ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын прокурорын байгууллагын түүхэн замнал, хөгжил нь манай ахмад үеийнхэн та бүхний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой бөгөөд та бүхний ажил хөдөлмөрийг үргэлжлүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг өнөө үеийн бид бүхэнд тохиосныг тэмдэглэхийг хүсч байна. Ахмад прокурор, ажилтнууд та бүхэнд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Энэхүү арга хэмжээнд прокурорын байгууллагын 200 гаруй ахмад, прокурор ажилтан оролцож, нэгэн үед хамтран ажиллаж байснаа дурсан сэтгэгдлээ хуваалцаж прокурорын байгууллагынхаа хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …