“БАРИЛГА ОРОН СУУЦ 2015” үзэсгэлэн яармаг болно

55cd8a57d41f95.05738609Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармаг 2015 оны 8-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд уламжлал ёсоор зохион байгуулагдана.Үзэсгэлэнд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, гадаад болон дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Тэдгээрээс 80 орчим нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй шинэ төсөл гүйцэтгэгч компаниуд байна.Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс худалдан авагчдад төлбөрийн уян хатан нөхцөл, онцгой хямдрал урамшуулал болон ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах зэрэг олон талын боломжийг олгосон орон сууцны худалдааг явуулах юм. Мөн иргэд үзэсгэлэнд оролцогчдын санал болгосон тансаг, бизнес, энгийн зэрэглэл гээд өргөн сонголттой орон сууцны хотхонуудаас сонголтоо хийх боломжтой.Хямдрал урамшуулалтай сюрприз дүүрэн “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармагт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …