Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан байдалтайгаар 2015.08.14-ны өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээллийг хүлээн тус сумын Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/89, аймгийн Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/296 дугаар захирамжаар тус тус 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтонд 8 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб, хяналтын 10 цэгт 45 хүн 2 ээлжээр, 10 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Зооноз өвчин судлалын төвийн 8 эмч, Цагдаагийн газраас 4 албан хаагч нийт 65 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр мөн 2015.08.16-ны өдрийн 11:00 цагаас Мөрөн суманд “Хилэнтийн гүүр”, “Мөрөн” нисэх буудлын урд талын замд хяналтын пост гаргаж, аймгийн Цагдаа, Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газраас 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.