Хэдэн жилийн өмнө “Ах минь шоронд байхад би инээгээд дуулж явж чадахгүй ээ” хэмээн мэдэгдэж урлагаас хөндийрсөн дуучин “Глоб”-ын Ж.Энхбаяр саяхан “Ах минь наранд гарсан болхоор би дуугаа дуулна” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл тэр амлсан ёсоороо хүн бүрийн хэдийнээ сайн мэддэг, амандаа аялах дуртай нэгэн сайхан дуугаа шинэчлэн дуулж клипээ гаргасан нь хит болж эхэллээ. Түүнтэй таарсанаа ашиглаад цөөхөн хэдэн асуултандаа хариулт авсанаа толилуулъя.
-Уран бүтээлдээ эргэн орж шинэ сайхан клипээ гаргасанд тань баяр хүргье.
-Баярлалаа.
-Шинэ гаргасан уран бүтээлийнхээ талаар хуваалцаач…
-Дуу маань 1999 онд зохиогдсон дуу. 2000 онд бичүүлж, бас нэг клиптэй байсан. Хүмүүст ер нь хүрсэн дуу л даа. Сая бол амьд хөгжимтэй шинэчлэн дуулсан юм.
-Клипнийхээ тухай
-“Гэрүүд” гэж студийн дүү нар маань хийсэн. Дуу маань ер нь ард түмний дуу учраас энгийн байхаар шийдсэн л дээ. Илүү дутуу юмгүй энгийн эвтэйхэн болсон байх гэж бодож байгаа.
-Нууц биш бол ямар үнээр бүтсэн бэ?
-За даа юуг нь нуух вэ дээ зардал оролгүй л яах вэ….
-Ер нь хүмүүст ч гэсэн сонирхолтой л доо тодорхой хэлж болохгүй юу?
-8 сая орчим төгрөг болсон
-Юу юунд хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ?
-Ер нь тэгээд л хөдлөх бүрд л мөнгө шүү дээ… бүх юманд л мөнгө төлнө, хөлсөлнө….
-Уучлаарай та жишээ хэлээч үнэхээр бас сонин байна л даа
-Мотобайкаас өгсүүлээд л…. нисдэг камер, кран, тайз, хөгжимчид, жүжигчид, тэдгээрийг тээх машин унаа, хөгжим аппаратур ер нь бүх юм л үнэтэй шүү дээ…
-Та ганц жишээ хэлээд өгчих жүжигчидэд хэдийг өгсөн бэ?
-За нэг их сүртэй том хэмжээний юм хийгээгүй ч бүгд л тодорхой хэмжээний үнэлгээтэй шүү дээ жүжигчдийн хувьд бидний хоорондын тохиролцооны нууц, кран гэхэд л өдрийн 500 мянга, тайз өдрийн 500 мянга гэх л жишээтэй шүү дээ.
-Дараагийн уран бүтээл чинь одоо хүлээлт үүсгэнэ дээ?
-Тун удахгүй ээ. Энэ сардаа багтаад гарчих байх…
-Өө тийм хурдан уу ?
-Амжих байх
-Та олон сайхан хамтлаг дуучдад туслаж дэмжиж, ”хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд” хүргэсэн. Продюссерын ажлынхаа хувьд төлвөлсөн зүйл байгаа уу?
-Одоо яг төлвөлсөн зүйл алга. Гэхдээ надад итгэсэн авьяастай, ирээдүйтэй залуусыг дэмжинэ.
-Нийт уншигчдынхаа болон таныг дууг сонсдог хүмүүсийн өмнөөс амжилт хүсье
-Баярлалаа.
Эх сурвалж: Шуурхай.мн