Тайландад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд сэрэмжүүлэг хүргэлээ

1m4gspsp208jakklrdaj0m5op18 дугаар сарын 17-ны 19 цагийн орчим Бангкок хотын төв “Эраван” шүтээний дэргэд тэсэлсэн бөмбөгний улмаас 20 хүн нас барж, 125 хүн бэртсэн байна. Амь насаа алдсан 20 иргэний 5 нь Тайланд, 2 нь БНХАУ, 2 нь Хонгконг, 2 нь Малайз, 1 нь Сингапурын иргэн байсан бөгөөд 8 иргэний нэр, харьяаллыг тогтоогоогүй байна.

Бэртсэн иргэдийг Бангкок хотын 11 эмнэлэгт байрлуулж эмчилж байгаа бөгөөд эдгээр 125 хүн дотор Тайландын 42, БНХАУ-ын 28, Малайзын 2, Хонконгийн 2, Сингапурын 2, Индонезийн 1, Филиппиний 1, Оманы 1, Мальдивийн 1, Японы 1 иргэн тус тус байгаа бөгөөд нэр, харьяалал нь тогтоогдоогүй 44 хүн байна.

Уг халдлагад манай иргэдээс өртсөн тухай албан ёсны мэдээ байхгүй байна. ЭСЯ-наас цагдаагийн газар руу цаг тутам утсаар холбогдож мэдээлэл авч байна. Түүнээс гадна, Бангкок хотноо ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг цахим шуудангаар хүргүүлээд байна хэмээн МУ-аас Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Дээр дурдсан үйл явдал болоод 24 цаг өнгөрөөгүй байхад 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13.20 цагт Бангкок хотын Саторн усан завины зогсоолд тэсрэх бодис дэлбэрч, хүн бэртэж, хүний амь нас эрсдээгүй байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар тэсрэх бөмбөгийг завийг онилж шидсэн боловч онолгүй голд унана дэлбэрсэн ажээ.
СЭРЭМЖҮҮЛЭГ

8 дугаар сарын 17-ны өдөр Бангкок хотын Читлом дүүргийн Эраван шүтээний дэргэд болсон дэлбрэлтийн улмаас 8 дугаар сараын 18-ны өглөөний байдлаар 18 хүн нас барж, 117 хүн шархадсан байна. Тайландын Цагдаагийн газар дэлбэрэх аюултай 2 бөмбөгийг олж, аюулгүй болгосон бөгөөд алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэмт этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна.

Тайландын цагдаагийн байгууллага иргэдийн ажил тарах цагт, хөл хөдөлгөөн ихтэй газар алан хядах ажиллагааг дахин зохион байгуулж болзошгүй тул онцын шаардлагагүй тохиолдолд дараах газруудаар зорчихгүй байхыг МУ-аас Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна. Үүнд:
– Ратчапрасонг 4 замын уулзвар /Ratchaprasong intersection/
– Силом зам /Silom Road/
– Као Сан зам /Khao San Road/
– Наративат 4 замын уулзвар /Narathiwat intersection/
– Ялалтын хөшөө /Victory Monument/
– Түык Чай 4 замын уулзвар /Tuek Chai Intersection /
– Бэнжасири хүрээлэн /Benjasiri Park/
– Тонг Ло гудамж /Soi Tong Lor/
– Сүкүмвит зам /Sukhumvit Road/ зэрэг болно.

МУ-аас Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яамнаас Бангкокд болсон террорист халдлагын талаар албан ёсны мэдээ болон сэрэмжлүүлэг хүргүүллээ.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …