Байгууллагын ойгоо угтаж зохиосон бүтээлч ажлаа дүгнэлээ

11866248_784492728314572_8804936964526349599_n-288x300Прокурорын байгууллагын 85 жилийн ойг ажлын үр бүтээлээр угтах зорилгоор прокурор, ажилтнуудын хариуцсан ажлын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүн гаргах, тэдний ажиллах орчин, нөхцлийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний хооронд өрнүүлсэн.

Дээрх бүтээлч ажлын хүрээнд харъяа прокурорын газруудын хийсэн ажлын дүнг Улсын Ерөнхий прокурорын газрын холбогдох чиг үүрэг бүхий хэлтсүүд тус тусын чиглэлээр үнэлж дүгнэлээ.

Ажлын үр дүнг харгалзан Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Хэнтий аймгийн прокурорын газрын хамт олныг 500,000 төгрөгөөр, прокурор Д.Энхбаярыг нэг сарын үндсэн цалингийн 20,0 хувиар, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хамт олныг 250,000 төгрөгөөр, прокурор Ц.Ариунболдыг нэг сарын үндсэн цалингийн 10,0 хувиар, ажлын байраа тохижуулж бүтээлч ажлыг хийсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хамт олныг 200,000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулсан байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …