ЯАЖ БИД…?!

414jdihncd3dk17qp5emfij28o

ЯАЖ БИД…?!

Яаж бид, Америк шиг хоосон “ардчилал, хүний эрх” экспортлоод, оронд нь алт эрдэнэс импортлох вэ?
Яаж бид, Австрали шиг тэнгис далай гатлуулан хониныхоо махыг үнэ хүргэж зарах вэ?
Яаж бид, Англи шиг хэл, бичгээ хүн бүхний амны уншлага, “амжилтын түлхүүр” болгох вэ?
Яаж бид, Орос шиг ямар ч үед өөрийгөө хамгаалах чадалтай, туурга тусгаар орших вэ?
Яаж бид, Хятад шиг зүс нь мянга хувирсан ч яс нь янзаараа төрийн бодлого уламжлах вэ?
Яаж бид, Өмнөд Солонгос шиг үнс нурман дундаас үсрэнгүй хөгжилд дэвших вэ?
Яаж бид, Хойд Солонгос шиг хэнээс ч асууж, юунаас ч айхгүйгээр газар шороондоо эзэн суух вэ?
Яаж бид, Япон шиг өв уламжлал, өндөр технологи хоёрыг тэгш сайхан хослуулах вэ?
Яаж бид, Норвеги шиг үндэстнийхээ баялгийг иргэн бүртээ зөв, шударгаар хүртээх вэ?
Яаж бид, Герман шиг цаг барьж, чанд сахилгаар чанартайг бүтээж бусдыг байлдан дагуулах вэ?
Яаж бид, Швейцар адил байгалиа цэвэр сайхнаар нь зуун зуунд хадгалах вэ?
Яаж бид, Эмират шиг элсэн цөлд, өөрсдийн чадлаар Гандирсын хотыг цогцлоох вэ?
Яаж бид, жүүдүүд шиг нэгнийхээ төлөө үхэхээс ч буцахгүй амь нэгтэй ахан дүүс болцгоох вэ?
Яаж бид, хятадууд шиг борви бохисхийхгүй хөдөлмөрч занд суралцах вэ?
Яаж бид, хэлсэндээ хүрдэг чанараа сайхан сэтгэлтэйгээ цагийн цагт авч үлдэх вэ?
Яаж бид, ариун, бузар, зөв, буруу, худал, үнэнийг ялгах эрүүл ухаанаа алдахгүй шиг явах вэ?
Яаж бид, өнгө, мөнгө шүтэж, мухар сүсэгт живсэн энэ мунхагийн харанхуйгаас гэтэлгэх вэ?
Яаж бид, энэ авлигад амтшиж, ардаа зовоосон худалч, хулгайчдаас бүрмөсөн салах вэ?
Яаж бид, дээр дооргүй хуулийг дагаж, ёс зүйг сахидаг, зөв шударга нийгмийг байгуулах вэ?
Яаж бид, эх орон, газар шороогоо хамгаалан эрс зоримог тэмцэж чаддаг болох вэ?
Яаж бид, хувь заяагаа бусдаас асуулгүй, буруу ч, зөв ч өөрийн гэсэн толгой мэдэлтэй байх вэ?
Яаж бид, төр засгаа монгол хүний сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажилладаг болгох вэ?
Яаж бид, алдагдсан газар нутгаа ах дүүстэйгээ буцаан авч,
Их Монгол Улсаа сэргээн мандуулах вэ?
Яаж бид, үеийн үед зөвхөн монголоороо өнө удаан оршин тогтносоор байх вэ?
Яаж бид, яаж бид…
Яаж бид…
Яаж?!

 

“Амитабадсан”   Л.Мөнхтөр


Лос Анжелес 2015.08.21

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …