Реалити шоуны од Ким Кардашиан Нью Йоркийн нэгэн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн байна. Тэрбээр таван сартай жирэмсэн юм.
Эмч нар түүний ухаан алдаж унасан шалтгааны талаар “Кардашиан сүүлийн өдрүүдэд биеийн жингээ нэмэхгүйн тулд жимс жимсгэнэ, ногоо болон шим тэжээл багатай хүнсээр хооллосон иймээс ухаан алдаж унах шалтгаан болсон” гэжээ.
Тэрбээр эмнэлгээс гарсныхаа дараа твиттертээ “Би зүгээрээ. Ирээдүйд мэндлэх шинэ хүнийхээ төлөө илүү сайн идэж, илүү сайн амрах болно. Хэтэрхий их жин нэмж байгаадаа сэтгэл дундуур байна.” гэж жиргэжээ.
Эх сурвалж: new.mn