Орхон голын усанд живжээ

cdd70579e1177143bigУснаас эрэн хайх: Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уул, хаднаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын “Чулуут”-ын аманд иргэн О /52 настай, эмэгтэй/ жимс түүж яваад төөрлөө гэсэн дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 19:34 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:05 цагт “Чулуут”-ын амны дээд хэсгээс ухаан алдсан байдалтай байсныг олж уулнаас буулган ЯТТ-ын эмчид шилжүүлсэн.    

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг,  Мод үржүүлгийн ойролцоох “Богдын гол”-ын усанд 4 зорчигчтой /2 том, 2 хүүхэд/ “Toyota Lexus-470” загварын автомашин урсаж байна гэсэн дуудлагыг 2015.08.23-ны өдрийн 21:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг явуулж татан гаргасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …