17 шүүгчид хэрэг үүсгэжээ

2Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад иргэдийн оролцоо хамгийн чухал. Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгохын хэрээр шүүхийн үйлчилгээн дэх олон нийтийн хяналт нэмэгдэж, энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд гол нөлөөг үзүүлдэг байна.

Энэ дагуу ШЕЗ-ийн “Шүүх ба олон нийт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод байдлыг хангах хүрээнд шүүх хуралдааны нээлттэй байдлын хүрээг нэмэгдүүлэх, шүүх шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах механизм тогтоох зорилт тавьжээ. Мөн шүүхэд олон нийтийн хяналтыг бий болгохын тулд шүүгчийн сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шийдвэрийг судалгааны эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулахаар тусгасан байна.

 Түүнчлэн шүүх хуралдааны явцыг заавал шүүх хуралдааны танхимаас биш шүүх дэх нээлттэй шүүх танхимаас шууд ажиглах боломжийг бүрдүүлэн, ёс зүйн хяналтыг шүүхийн үйл ажиллагаанд хэвшүүлэн ажиллаж байгаа аж. Мөн шүүхийн шийдвэрийн цахим сан ажиллаж байна. Уг цахим санд 130 мянга гаруй хэргийн 176 мянга гаруй шийдвэр байршуулагджээ. Өдөрт дунджаар 10 мянга орчим хүн ханддаг байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …