Өнгөрсөн 8 сарын 22-ны цагаан морь өдрийг тохиолдуулан Зүүн үзэмчин хошууныхан хөдөө сүлдний тахилгаа хийлээ. Тахилгын ёслолыг О.Ёндон удирдан гүйцэтгэж явуулсан бөгөөд Хөдөө сүлдний тахилгын хөшөөг Зүүн үзэмчин хошууны засгийн дарга Бөхчулуу болон Монгол улсын иргэн угтаа үзэмчин зүүн гарын хошууны засаг бэйл агсан Содномтовчоо нараас эхлэж соёлын үлэмж залгамж чанарыг харуулсан юм. Мөн Монгол улсын иргэн Содномтовчоо, Шийдэнням нарт зохион байгуулагчдын зүгэсэ гарын бэлэг гардуулсан бөгөөд Монгол улсын иргэн Түвдэнням Баруун үзэмчин хошууны үзэмчин хошууны даамал Баянжаргал нарт хүндэт өргөмжлөл гардуулж, сүлдний тахилгын хүндэт зөвлөхөөр урьсан байна.
Тахилгын үеэр 36 нэр бүхий тахилгачид “Эзэнсан”, “Хийморийн сан” зэргийг монголоор уншин тайлга хийж, эзний сүлдэнд цагаан морь онголон сэтэрлэж тавих зэрэг маш олон сонирхолтой уламжлалт шүтлэг бишрэлийн зан үйлийг гүйцэтгэсэн ажээ.
/фото зургийг О.Ёндон/
Эх сурвалж: http://mongol.people.com.cn/