МҮОНТВ-ийн бүтээсэн “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг урлагийнхны сүрддэг, өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаж оруутаа л шинэхэн жүжгүүдийн гол дүрд тоглож, акулуудыг ардаа орхиж чадсан сүрхий нэгэн гэдгээ харуулаад байсан. Гэвч тэрбээр драмын алтан тайзаа орхиж, “Хувьсал” хэмээх айлд орсон.
Багаасаа урлагт дуртай, Хүүхэлдэйн театрын жүжгийн дугуйланд суралцдаг, циркт уран нугараачийн дугуйланд хүртэл явж байсан. Энэ бүхэн нь түүнд нөлөөлсөн үү тэрбээр арван жилээ төгсөөд л СУИС-д шалгалт өгч, жүжигчний мэргэжлээр суралцаж мэргэжлийн жүжигчин болсон. Түүний анхны бүтээсэн дүр бол муурын дүр байжээ. Харин түүнийг олны танил болгосон бүтээл нь “Халуун сэтгэл” кино. Сангийн аж ахуйд болсон эмгэнэлт явдлаас сэдэвлэсэн кинонд нэгэн оюутны дүрд тоглосон нь түүнд амжилт авчирчээ. Үүнээс хойш “Амьдралын амт”, “Помогите нам”, “Хуваарьгүй нислэг”, “Рашаантын 18” “Нэг хоёрын гурав аа”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Наран мандах нутаг”, “Зүрхээр наадагч” дэлгэцийн бүтээлд тогложээ. Мөн “Уучлал гуйхыг минь хүлээж байна уу”, “Хүн хүндээ хайртай явъя”, “Чамдаа”, “Шинэ өглөө” зэрэг дууны клипэнд тоглосон.
Уран бүтээлийн зам нь дардан яваа түүний хувийн амьдралд “од”-гүй хэмээн ойр дотныхон нь ам нээдэг гэнэ. Ганцаараа охиноо өгсгөж байгаа тэрбээр залуу хүн гэсэн дээ “гялалзаж” яваа. Түүний фото өөрчлөлтийг хүргэж байна. Урт үсээрээ чамирхдаг түүний амин гол нь үс нь. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Аргагүй л сайхан эмэгтэй юм аа гэж дуу алдах нэгэн нь тааралддаг гэнэ лээ.
О.Ариун