Жүжигчин А.Баттүшиг “Марвел”-ын цувралд тоглосон уу

11944515_994505670600061_1603730821_n“Халуун сэтгэл”,“Адам”, “Долоон бурхан харвадаггүй”, “Дурлалын гэмт хэрэг” зэрэг олон киноны дүрээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин А.Баттүшиг найруулагч Ж.Сэнгэдоржийн “Босуул” кинонд гол дүр бүтээсэн юм. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн энэхүү бүтээлд түүнийг монгол дүр төрхийг харуулж чадсан хэмээн мэргэжил нэгт нь өндрөөр үнэлж байгаа юм.

11993242_994502650600363_78639350_o

11993202_994502653933696_859529223_o

Тэгвэл түүний гол дүрд нь тоглосон “Босуул” киноны тухай МҮОНТ-ийн захирал Л.Ариунбат үзэгчийн байр суурианаас “Босуул” бол орчин үеийн кино хэмээн дүгнэсэн. Тэрээр “Босуул” бол түүхэн сэдэв дээр дөрөөлсөн орчин үеийн адал явдалт бүтээл. Орчин үеийн кинонд адал явдалтай дүрийн эсрэг талыг олох хэцүү юм шиг санагддаг. Харин Сэнгээ найруулагч олж, ногоон малгайтныг эсрэг дүр болгожээ. Энэ бол бараг комик ном. Үйл явдал нь 1930-аад онд болсон. Зарим хэсэг нь “Марвел”-ын киногоор хийсэн юм шиг харагдаж байна. Би тэр талаас нь хармаар байна. Үүнийг өшөө илүү хөгжүүлээд “Марвел” фантаз болгоод явсан бол энэ нь орчин үеийн залуусын хүсээд байгаа адал явдалт киног 1930 онд болсон үйл явдлаар үзүүлбэл сонирхолтой. Зах зээлд өөрийн гэсэн өнгөөр дуугарч байгаа кино шиг харагдаж байна. Орчин үеийн гэж хэлж байгаа нь киноны гол дүрийн хийж байгаа үйлдлүүд нь өөрөө орчин үеийнх юм шиг харагдаад байгаа. 1930-аад онд хүмүүс яаж зодолддог байсныг би мэдэхгүй” хэмээн ярьсан юм.

11993929_994502657267029_1757097006_o

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …