2 иргэн шороонд дарагдаж нас баржээ

obeg111. Эрэн хайх аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн “Эрүү” гэдэг газар Тамирын голд /аймгийн төвөөс 71 км-т/ иргэн Л /68 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.09.03-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 6 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.04-ний өдрийн 15:00 цагт цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Газрын хэвлийд эрэн хайх: Төв  аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар хуучин уурхайн  6 метр гүн нүхэнд 2 иргэн Б /38 настай, эрэгтэй/, нөгөө хүн нь нэр, нас нь тодорхойгүй шороонд дарагдсан дуудлагыг 2015.09.03-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж дээрх иргэдийн цогцсыг 2015.09.04-ний өдрийн 21:40 цаг, 2015.09.05-ны өдрийн 01:10 цагт тус тус олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн   өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-н 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ойхээрийн түймэр:

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 5 автомашин, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 2015.09.02-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулж, 2015.09.04-ний өдөр нэмэлтээр орон нутгийн 80 иргэн, 6 автомашин, нийт 154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлтийн баруун дэнж”-ийн 3 дугаар гудамжийн 14 тоотод иргэн Д-н 5 ханатай гэр, 73-72 УНУ улсын дугаартай “Pronter” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.04-ний өдрийн 18:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нинжийн говь” гэр буудлын хашаанд иргэн Р-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.04-ний өдрийн 12:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж  тус тус унтраасан.

5. Техникийн холбогдолтлой осол:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 7 дугаар хорооллын нутаг авто замын зорчих хэсгийн хажуу жалга руу 30-50 ДАР дугаартай “Toyota cresta” загварын суудлын автомашин унаж 2 хүн дарагдсан тухай дуудлагыг 2015.09.05-ны өдрийн 01:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж иргэн Б /19 настай, эмэгтэй/, нэр нас тодорхойгүй эмэгтэй нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан хөнгөн бэртсэн байсныг аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

6. Ахуйн осол:

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Алтай” хотхоны 29 дүгээр байрны 1 дүгээр орцны өргөтгөлийн дээвэр дээр өндрөөс хүн унасан тухай дуудлагыг 2015.09.04-ний өдрийн 17:08 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж нэр хаяг нь тодорхойгүй 30-35 насны эрэгтэй хүн унаж нас барсан байсныг цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар гудамжийн усны худгийн дэргэд ухсан нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 2015.09.04-ний өдрийн  20:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /45 настай, эрэгтэй/ нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ-ын эмчид хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …