Өнөөдөр Монголын Бодибилдингийн спорт үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТэмцээн Бөхийн өргөөнд болж байна. Уг тэмцээнд монголын хамгийн үе үеийн мастерууд болон шилдэгийн шилдэгүүдийг тодруулах юм. Бие бялдарын хөгжлийг гайхалтай харуулсан бөгөөд тэсвэр тэвчээр эр зоригийг шалгах тус тэмцээнд Монголын бүхий л фитнесс клубууд болон хот, орон нутгаас 13 жинд өрсөлдөхөөр тамирчид оролцож байна. Анх бодибилдингийн спортыг манай оронд хөгжүүлж эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл маш олон бартаатай замыг туулж ирсэн ч өнөөдрийн энэ өдрийг харахад маш олон зүйлсийг хийж чадсан гэдэг нь харагдана . Сүүлийн жилүүдэд Монголын залуус бодибилдингийн спортыг их сонирхох болсон юм. Энэ нь ч цаашдаа залуусын бие бялдарын хөгжил эрүүл мэндэд тустай бөгөөд хүүхэд залуусыг гадаа гудамжинд биш зааланд бэлтгэл хийж цагыг өөртөө зориулах зорилгыг өгөх юм.
Б.Нарангэрэл