С.Батцэцэг Дэлхийн хошой аварга боллоо

11041026_904760559593417_4324106849819830431_nАНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлж үргэлжилж байна.

11146600_904760556260084_5178071670161567987_n

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Лондонгийн олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг нэгдүгээр тойрогт унгарын бөх Габриэлла Слейцийг 12:1, хоёрдугаар тойрогт туркийн Бусе Тосунийг 10:0, гуравдугаар тойрогт Латвийн бөх Анастасия Григорьеваг 10:0 онооны харьцаагаар дараалан ялж хагас шигшээ барилдаанд болгарын бөх Тайбе Мустафа Юсейнийг 11:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн болзол хангасан.

Дөнгөж сая С.Батцэцэг аваргын төлөө Японы тамирчин Рисако Кавайг цэвэр ялж Дэлхийн Хошой аварга боллоо. Барилдаан ердөө 36 секунтэд шийдэгдсэн бөгөөд С.Батцэцэгийн энэхүү ялалт олон талаар онцлог болж байна. Одоогоос 40 жилийн өмнө 1975 онд МУГТ, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов Дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй. Ийнхүү энэ амжилтыг МУГТамирчин Соронзонболдын Батцэцэг давтаж чадлаа Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, хамт олонд баяр хүргэе.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20156

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …