Венесуэлийн сөрөг намын тэргүүн Леополдо Лопез 13 жил 9 сарын ял авчээ. Түүнийг 2014 онд болсон улс төрийн үймээн шуугианыг турхирч 43 хүний амь насанд хүрсэн хэмээн буруутгасан билээ. Тэрээр 2014 оны хоёрдугаар сараас хойш нэгэн цэргийн шоронд хоригдож байгаа юм. Түүнийг гэм буруутай хэмээн шийдвэр гаргаж байх зуур шүүхийн гадаа Леополдог дэмжигчид болон төрийн идэвхтэн хүмүүсийн хооронд мөргөлдөөн болсон байна. Лопезыг дэмжигчдын хэлж буйгаар тэрхүү үймээн самууны үеэр тэдний нэг нь зүрхний шигдээсээр нас барсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Лопезд өөрийг нь хамгаалах бүхэл бүтэн хуулийн баг байсныг илрүүлсэн байна. Түүний хуулийн баг нь хэлэхдээ “шүүх хурлын үеэр ноцтой алдаа гарсан гэж үзэж байна. 138 хохирогч байх ёстойгоос 50 нь л ирсэн. Мөн үйл явдлыг гэрчлэх баримт нотолгоо маш хомс байсан” хэмээжээ. Түүний гэр бүлийнхний хэлж буйгаар өнгөрсөн 19 сарын хугацаанд түүнтэй зүй бусаар харьцаж, хүний эрхийг зөрчсөн байна.
А.Уянга