Саудын Арабын исламын шашинтнуудын ариун хот Меккад аварга том каран унаж, 107 хүн нас барж, 230 гаруй хүн бэртжээ. “Grand Mosque” нь дэлхийн хамгийн том исламын шашины сүм билээ. Энэхүү сүмийн дээрээс аварга том каран унасан бөгөөд энэ үеэр маш олон сүсэгтэн сүмд байсан ажээ. Саудын Арабын Иргэний Хамгааллын Байгууллагын тэргүүний хэлж буйгаар аадар бороо борж, салхи хүчтэй салхилсанаас болж ийм осол гарсан байна. Уг сүмийнхэн жил бүр болдог мөргөлд бэлдэж байсан учир маш олон сүсэгтэн цугласан байсан аж. Саудын Иргэний Хамгаалалтын Байгуулагын ерөнхий захирал Сүлэйман Бин–Абдулла аль-Амр “Орон нутгийн цагаар 17:23 минутанд каран унасан” хэмээн мэдэгджээ. Мөн энэ үеэр баасан гарагийн залбирал үйлдэхээр маш олон итгэгчид ирсэн байжээ.
А.Уянга