“Аз жаргалтай хөрөнгө оруулагч” хөдөлгөөн өрнүүлж, хөрөнгө оруулалтын орчныг энгийн жижиг зүйлээсээ эхлэн засах бодолтой байгааг ярьсан юм.
“Оюуны ундраа пропертис” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулалтын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хүншүүлсэн дүрс ашиглан хөрөнгө оруулалтын орчны талаарх бодол санаагаа илэрхийлсэн нь анхаарал татсан юм.
Түүний ашигласан дүрс нь yahoo messenger-ийн “шар өнхрүүш” байв. Бид messenger-ээр харьцахдаа бодол санаагаа “шар өнхрүүш”-ийн ааш аягаар илэрхийлэх нь бий. О.Тэнүүн хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр бодлогошронгуй, эргэлзсэн дүрстэй “өнхүүш”-ийн зураг харуулж, “Хөрөнгө оруулагчид одоо яг ийм байдалтай байна” гэж хэлсэн юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу…