Дуучин Дэлгэрмөрөн өөрийн фэйсвүүк хуудаснаа ийм нэгэн ухаарлын гэмээр, бас учирлын гэмээр пост оруулжээ. Үүнийг уншаад олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж өөрийн эрхгүй бодогдлоо.
Өглөөний мэнд ах дүүсээ? Би энэ амралтын өдрийг хүлээж та бүхэнтэйгээ жоохон ч атугай сэтгэлээ хуваалцахыг хүссэн юм. Учир нь та бүхэнд бодох бас шийдэх боломж байгаа болохоор.
“Номин Талст”ыхан маань 9-р сарын 26-нд буюу ирэх хагас сайн өдөр нэгэн сайн үйлсийн аянд та бүгдийг уриалж байгаа юм. Бид ойрд тоглолт хийгээгүйдээ гол нь биш ,ер нь дуунд дуртай хөгжимд хайртай, тэр дундаа манай хамтлагийг сонсдог жинхэн ойр дотныхонтойгоо нэг өдрийг ч гэлээ сайхан өнгөрүүлэхийг хүссэний гол учир шалтгаан бол манай гэр бүлийн, миний эхнэрийн, та бүхний бага ч атугай мэдэх хайрын минь төлөө юм аа.
Бидний босгосон тэр л амьдралын эхлэл агуу хайр минь яг л та хоёрыхтой адилхан. Хэн хүний амьдралд юу эс тохиохыг тэр гэхэв, хэл амнаас хол энд би хамгийг дэлгэрүүлээд юу хийнэ хайртай та нар минь мэдэрхэд болно. Хайлган сэтгэлгүй, бодсноо тунгаадаггүй зарим нэгэн маань зүрхэнд чулуу зоосоор удаж байна би айж байна.
Хавар зуны улиралыг мэдрэлгүй хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр тэмцсээр өнөөдөртөй золгож байна. Ийм урт хугацаанд хайртын минь охин бид хоёроо гэсэн сэтгэл агуу, хамт олны минь үнэнг мэдэх хайр уудам хэдий ч бид энэ аймшигт өвчинтэй тэмцсээр л байна.
Харамсалтай нь итгэл найдвар минь суларч тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна. Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүйдээ, ядаж харамсахгүйгээр үлдэх хэн нэгний төлөө бүгдийг хийхийг хүснэ ээ би бас бид.
За ийм л учраас “Номин Талст” хамтлаг маань гэнэт ийм шийдэлд хүрсэн юм. Тоглолт маань халуухан болох байх, харин та бүгдийн тав тухыг бид чанартай бэлдэж байна.
Тоглолтод урилгаар жинхэн сүпер одууд ирнэ та бүхэн ойрд хараагүй болхоор гоё байна гэдэгт итгэлтэй байна. Тансаг ширээ, амтат хоол зууш тайван орчин, тасархай тоглолт, DJ party энэ бүхнийг бэлдэж байна аа.
За тэгээ; ямар ч зохион байгуулж буй ажилд зардал мөнгө гэж байдаг болохоор бид бүхэн бүгдийг тооцож бодсны дүнд 150.000 төгрөг гаргаж ирсэн юм. Энэ билет ердөө л 300 ширхэг байгаа.
Ах дүүсээ намайг бодож биш өөрсдөдөө сайхан боломжыг зориулж хайртай хамтлагтайгаа хамгаас дотно нөхөдтөйгөө сайн үйлсийн аянд дуу нийлүүлэн нэгдэнэ гэдэгт би итгэж байна аа. Уйлахгүйг л хичээх хэрэгтэйдээ би, уяхан амьтан шүү дээ чааваас. Бас гоё хит дуунуудаа хамтдаа дуулахыг тэсэн ядан хүлээж байна, за хагас сайнд уулзья. Хаа болрхыг билет авсан улс мэдэх болно, түр баяртай бидэнд амжилт ерөөгөөрөй амны билэгтэй Монгол хүн та.