Бараан доторх селекон гелийн ач тусыг та мэдэх үү?

Цахиур желе буюу silica gel гэж гутал, цүнх, зарим төрлийн хувцас гэх мэт янз бүрийн шинэ бүтээгдэхүүн худалдан авахад дотор нь байдаг 2, 3 см-ын хэмжээтэй цаасан ууттай жижигхэн үрэлнүүдийг хэлдэг. Тэгвэл энэ жижигхэн тунгалаг үрэлнүүд нь чийгийг маш сайн шингээдэг онцгой шинж чанартай ахуйн хаяхаа түр азнаарай.
5be74624cc3bd555big

1.Усны хамгаалалттай гэрэл зургийн аппаратыг хатаах – Усны хамгаалалттай гэрэл зургийн аппарат бол үнэхээр гайхалтай зүйл. Гэвч заримдаа аппаратныхаа дуранг цанталттай хэвээр орхисноор асуудал үүсдэг. Тиймээс аппаратныхаа гэрэнд 1 эсвэл 2 уут цахиур желе хийчих. Аппаратанд чинь байгаа чийгийг маш сайн шингээнэ. 

2.Норсон гар утсыг хатаах Санамсаргүйгээр гар утсаа усанд унагах тохиолдол маш их гардаг. Энэ тохиолдолд аль болох хурдан батерей болон картуудыг утаснаасаа салгаж аваад норсон гар утсаа ууттай цахиур желенүүд дунд хийх хэрэгтэй. Цахиур желе байхгүй бол цагаан будаа нь сайн чийг шингээгч болж чаддаг.
3. Гэрэл зургийн аппарат, камерыг цантахаас хамгаалах – Хүйтэнд гадаа авч явсан камер чинь дулаан газар ороод цантчихлаа. Энэ тохиолдолд батерей, карт, дурангаа салгаад цахиур желетэй саванд аппарат, камераа хийчих.
4.Сахлын хутганы насжилтыг уртасгах – Исэлдэлт болон чийг нь сахлын хутганы ир цагаасаа өмнө мохоход хүргэдэг. Тиймээс сахлын хутгаа 4-5 уут цахиур желетэй тагтай хуванцар саванд хийж байгаарай.
5.Хуурай нүүрний будаг болон аялалын цүнх – Хэрвээ та аялалын болон хуурай гоо сайхны бүтээгдэхүүнийхээ цүнхэнд ганц хоёр уут цахиур желе хийчихвэл чийгнээс айлтгүй.
6.Даавууг хуурай хадгалах – Хэрвээ та юм оёх дуртай, гар урлал хийдэг бол даавуунуудаа цахилгаан товчтой даавуун эсвэл нийлэг цүнхэнд хийгээд дунд нь хэд хэдэн уут цахиур желе хийчих.
7. Аялалын чийгтэй хувцас – Бид аялал зугаалгаар явах үед усанд сэлэх үе гарцаагүй ирдэг. Амралт дуусах хүртэл усанд тоглоно гэдэг бол гайхалтай ч явах цаг болох үед нойтон, чийгтэй хувцсаа цүнх, чемодандаа хийх болдог. Энэ тохиолдолд чийгтэй хувцсаа цахиур желенүүдтэй хамт хийвэл илүүдэл чийгийг нь шингээнэ. Мэдээж хэрэг цахиур желе нь их байх тусмаа сайн. 8.Гэрэл зурагнуудаа хамгаалах – Гэрэл зурагнууд хадгалдаг хайрцгандаа цахиур желе хийчихвэл зураг чинь хуурай, найдвартай хадгалагдана.
9. Мөнгөн эдлэлийг хамгаалах – Чийг нь мөнгөн болон бусад үнэт эдлэлийн өнгө зүсэнд сөргөөр нөлөөлдөг. Үнэт эдлэлийнхээ хайрцганд ганц уут цахиур желе хийчих.
10. Ачаа тээшийг хуурай хадгалах – Гадаа бороо орж байгаа үед цүнхтэй хувцас болон бусад ачаа тээш чийгтэй болчихдог. Харин хэд хэдэн уут цахиур желе байгаа тохиолдолд чийгнээс айх явдалгүй.
11.Цэцэрлэгжүүлэлт – Ирэх жил тарихаар төлөвлөж байгаа үрнүүд чинь хөгцөрчихсөн байх тохиолдол гардаг. Ийм таагүй явдалтай тулгарахгүйн тулд үрнүүдээ төрөл бүрээр нь жижигхэн дугтуйнд хийгээд хэдэн уут цахиур желетэй хамт агаар нэвтэрдэггүй саванд хадгал.
12.Эм шахмал болон витаминууд – Хуурай хүнс, эм, витамины саванд цахиур желе байхыг та харж байсан байх. Энэ нь тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хуурай, хөгцрөхгүй, муудахгүй хадгалагдахад тустай. Тэдгээрийг цахиур желетэй нь хамт хадгалах нь бүтээгдэхүүний шинэхэн байдал удаан хадгалагдахад тус болно.
13.Бичиг баримт хадгалах – Хувийн чухал бичиг баримтаа хаа ч хадгалдаг байсан хэдэн уут цахиур желетэй хийсэн нь дээр.
 
14.Цэцэгс – Нэг хэсэг охидууд болгон цэцгийн хатаамал хийдэг байсан. Том болсон ч цэцгийн хатаамал хийх дуртай хэвээрээ л байна уу? Тийм бол цэцгийн хатаамлуудаа хоёр уут цахиур желетэй хамт хадгал.
15. Цонх – Цонхны чинь завсарт цан үүсээд байгаа бол завсарт нь цахиур желе хийгээрэй.
16.Их хэмжээний гэрийн тэжээмэл амьтны хоол – Тэжээвэр амьтныхаа хоолыг их хэмжээгээр авсан тохиолдолд уг хоол чийгтэй болох нь элбэг. Тиймээс уутных нь ёроолд 2-3 уут цахиур желе хийчих. Харин амьтнаа хооллохдоо цахиур желег хамт өгөхөөс болгоомжлоорой.
17.Салхины шил цантах – Машиндаа хэдэн уут цахиур желе тавьчих, ялангуяа хянах самбар дээрээ. Чийгшил өндөртэй үед энэ нь салхины шил цантахгүй байхад тусална.
Зөвлөгөө: Хэрвээ цахиур желе чинь үүргээ гүйцэтгэж чадахгүй байх шиг санагдвал жигнэмэгний цаасан дээр тавиад 40 хэм халаасан шарах шүүгээнд 1 цаг байлгаарай. Мөн цахиур желегээ ашиглахгүй байх үедээ орчны чийгнээс хамгаалж, агаар нэвтэрдэггүй саванд хийх хэрэгтэй.
Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …