“Өршөөл үзүүлэх” хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар уулзалт хийжээ

IMG_06291-300x225Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2015 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 1/3284 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх тухай албан бичиг, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын туслах, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нараас “Өршөөл үзүүлэх” тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар өгсөн чиглэлийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлага, албан хаагч нартай   уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 7.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллахгүй болохыг мэдэгдэж, хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлж шүүхээс хорих ялыг тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулснаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох ялтнуудын ялын тооцоо, хувийн хэрэгт тэмдэглэл хийж хувийн хэрэг, материалыг 2015 оны есдүгээр сарын 21-ний өдөр аймгийн прокурорын газарт ирүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажилласан байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …