Туранхай биш махлаг моделиудын эрин эхэлж байна. Үүний нэг тод илрэл нь загвар өмсөгч Робин Лаувлей юм.
Тэрээр нэмэх раземарт загвар өмсөгчдийн хамгийн алдартай нь бөгөөд түүний биед ямар ч хувцас өмссөн гайхалтай сайхан харагддаг. Бүр дотуур хувцас хүртэл шүү…
Загвар зохион бүтээгчид хэдий хүн бүрт зориулж хувцас урладаг ч хүмүүс моделиуд шиг биетэй биш болохоор төдий л олон хүний гарт тэдний загвар очдоггүй байна. Ихэнхи хүмүүс гоё сайхныг нь магтдаг ч би тарган учир надад муухай харагдана хэмээн бодож сонголтоо хийдэггүй ажээ.
Харин Робин жирийн л эмэгтэйчүүдийн адил хэт туранхай биш учир эмэгтэйчүүд түүний танилцуулсан загваруудыг шууд л худалдаж авдаг гэнэ.
М.Сониуч