Чингэлтэй дүүрэг: Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн албан хаагчидтай уулзлаа

IMG_8950-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчидтай 9 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Тус хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Амарсанаа 2015 онд Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлсэн болон тулгамдсан хүндрэл бэрхшээлийн талаар товч танилцуулга хийв.  Дүүргийн Засаг дарга Д.Ганболд албан хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахад хорооны хэсгийн байцаагч, цагдаа нарын үүрэг чухал” гээд  тэднийг ” Хариуцсан хороо, хэсэгт нь гэмт хэрэгт өртөж болзошгүй гэр бүл, иргэн хаана амьдардгийг  сайтар мэддэг ” гэдгийг нь  онцлов.

IMG_8956-1024x683

Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга дэд хурандаа О.Амарсанаа “Манай хэлтэс 173 албан хаагчтай. Цагдаагийн албан хаагчийн ар гэрийн байдлыг харгалзан дэмжлэг, тусламж үзүүлэх шаардлага тулгардаг. Мөн цагдаагийн ажилтнуудын үүрэг гүйцэтгэх автомашин хуучирсан, сэлбэг, хэрэгсэл дутмаг. Дүүрэгт байрладаг цагдаагийн 2 тасгийн байрыг шинэчлэн засварлаж, тохижилт хийх шаардлагатай болсон” гэдгийг уламжлав. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд тухайн асуудлуудыг судалж, Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр болон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн улирдах албаныхан оролцсон юм. Энэ үеэр онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн Цагдаагийн ахмад Түвшинтөгс, Цагдаагийн ахлагч Бум-Эрдэнэ нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр шагнасныг дүүргийн Засаг дарга Д.Ганболд гардуулж өгөв.

IMG_8944-1024x683

IMG_89751-1024x683

IMG_8971-1024x683

IMG_8952-1024x683

IMG_89962-1024x683

Эх сурвалж: chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …