Чингэлтэй дүүрэг: Тусгаар тогтнолын талбайд ахмадуудаа хүндэтгэх өдөрлөг болно

IMG_91591-1024x683

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран  Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Ахмадын өдөр”-ийг 25 дахь жилдээ зохион байгуулж байна. 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэл Чингэлтэй дүүргийн 13079 ахмад настанд хуваарийн дагуу хүндэтгэл үзүүлэх юм. Үүний эхлэл болгож Тусгаар тогтнолын талбай дээр 9 дүгээр сарын 28-ны өдөр 11.00-17.00 цагийн хооронд ахмад настнуудад зориулсан өдөрлөг зохион байгуулж байна.

Энэ үеэр үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийх юм. Өдөрлөгийн үеэр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлнэ.

IMG_9160-1024x683

IMG_9160-1024x683

Эх сурвалж: chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …