Хууль сахиулах их сургуулиас Шилдэг хөтөлбөр, сургалтын арга зүй шалгаруулах уралдааныг зарлаад байна. Тус уралдааны шинжээчдийн комисс Онцгой байдлын сургуулиас хэрэгжүүлж буй “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн сургалтын хөтөлбөр, Гамшгаас хамгаалах албаны тэнхмээс хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн тусгай арга зүй/тактик” хичээлийн сургалтын арга зүйд үнэлгээ хийжээ.
Энэ үеэр “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Онцгой байдлын сургуулийн захирал, доктор /Ph.D/ профессор, хурандаа П.Баттогтох, “Онцгой байдлын үеийн тусгай арга зүй/ тактик” хичээлийн сургалтын арга зүйн талаар Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн дэд профессор, хошууч Х.Сүхбаатар нар танилцуулга хийсэн байна.
Шинжээчдийн багийн гишүүд тусгай арга зүйг сургалтад ашигласнаар суралцагчид газрын зураг дээр ажиллах, гамшгийн үеийн тактикийн үйл ажиллагааг удирдах зэрэг ур чадварыг эзэмшиж байгааг үнэлээд, цаашид сайжруулах талаар санал зөвлөмж өгчээ.
Түлхүүр үгОБЕГ
Санал болгох мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …