Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Алтан гадас одон”-т Гал унтраах аврах 10 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж өглөө.
Одон гардуулах ёслолын ажиллагаанд УИХ, МУ-ын Засгийн газрын гишүүн Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал, НОБГ-ын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон албаны бусад удирдлагууд, тус ангийн үе үеийн ахмадууд оролцож баяр хүргэсэн юм.
Тус анги нь анх 1925 оны 04дүгээр сарын 15-ны өдөр “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсанаас хойш 90 жилийн хугацаанд нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт,иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө төрийн үйлчилгээг шуурхай хүргэж 38930 удаагийн гамшгийн голомтод ажиллаж, 23.690 хүнийг гал түймрийн голомтноос 76.400 иргэнийг утаажилтын бүсээс гарган амь насыг авран аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн 936 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалан ажилласан ба сүүлийн 15 жилд эрхэлсэн ажил үйлсээрээ ОБЕГ болон НОБГ-ын хэмжээнд 9 удаа “Тэргүүн байр”, “Марш тактик-тусгай бэлтгэл”ийн тэмцээнд тасралтгүй 12 удаа, ГУТОТС-ын Улс хотын аварга шалгаруулах тэмцээнд 7 удаа “Аварга баг”-аар шалгарсан зэрэг олон бахдам сайхан амжилтуудыг гаргасан байна.
Тус ангийн ахмад үеийн арвин их хөдөлмөр, бүтээл байгуулсан гавъяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1981 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 242 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнаж байсан бол өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж байсан түүхтэй.
Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байгаа гал түймрийн дуудлагын 80 орчим хувьд нь Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангах, галын аюулаас эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай эрхэм үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл мэдээ
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …